Сархайрхан уул нь одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших  саран хэлбэртэй уул билээ. Сартуул овог ч гэсэн энэ уултай яах аргагүй холбоотой юм. Үүний тухай түүхийн  эрдэмтэн судлаачид юу гэж өгүүлсэнийг толилуулъя.

Миний иргэний үнэмлэх дээр САРТУУЛ гэдэг овог бичигдэх болсон цагаас хойш би өөрийнхөө овогын утга учрыг олохыг хүсдэг, бага зэрэг хичээдэг байлаа… Нууц товчоо хүртэл уншиж үзлээ харамсалтай нь тэнд Лалын САРТУУЛ улстай дайдсан тухай үгүйлнэ… Та бүхэн ч гэсэн кинон
дээрээс үзэж номыг нь уншсан гэдэгт итгэж байна. Тэгээд бас өөр нэг Оросын эрдэмтэн бичихдээ Чингис хаан Сартуул улстай байлдаад ялсаны дараа тэндээс дархан, урчуулыг нь Монголын газар нутагруу туун авчирсан нь одоогийн Сартуул үндэстэн хэмээн бичсэн байх юм… Харин Монгол угсаатны их хүн Ц.Жамсрановын бичсэн, 1934 онд Улаанбаатарт хэвлүүлсэн”Дархад, Урианхай, Дөрвөд, Хотон_ Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Дарьганга, Хасаг, Халимаг нарын гарал үүсэл, байдлын товч” гэсэн өгүүлэлд яагаад “Сартуул” гэсэн нэр алга байна вэ? Энэ нэрсийн жагсаалт нэгийг бодогдуулна… Би улам ихийг судалж үзлээ…Монгол угсаатны зүйн нэрт судлаач, төрийн соёрхолт эрдэмтэн Х.Нямбуугийн “Монголын угсаатны зүйн удиртгал” номын 1-р хүснэгтэд 1956,1963,1969,1979 оны тооллогоор тэр үеийн БНМАУ-ын хүн амд 75-0,01 хүртэл хувь эзлэх ястнуудыг жагсаасан боловч Сартуул гэсэн нэр бас л байдаггүй… Эрдэмтэн Х.Нямбуу “Далдан хөндлөн /Гэсэнз хүн тайжийн гуравдугаар хөвгүүн/-гийн өмчлөн авсан Сартуул, Тангад хоёр отгийнхноос “Цэцэн Сартуул” хэмээх нэгэн хошуу үүссэн нь Сартай уулыг тойрон нутаглах ардууд юм. Тэрхүү Сарт уул гэдэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт буй эртнээс тахилаг тайлгатай байсан Сарт толгой хэмжээх бяцхан уул болно” /4х-73-74/ гэснээс биш хаа байгаа Дундад Азийн түрэг угсааны улсуудаас олзлогдон, туугдан, хөөгдөж ирсэн гэж нотлоогүй юм. Талийгаач Х.Нямбуу өөрийн хэлснийг улам лавшируулж “БНМАУ-ын ХАЛХ САРТУУЛ нь /Та энэ нэрийг сайн анхаарч үзээрэй/ хуучин Засагт хан аймгийн Сартуул Цэцэн вангийн хошууны хүмүүс болно” гэжээ…Энэ бүхнээс тунгаан үзвэл “Сартуул” гэдэг нь орон нутгийн уул усны нэр болохоос ястны нэр лавтайяа биш бололтой…Тэгэхлээр би чинь уул усаа шүтэн өвөг эцгийнхээ нутаглаж байсан Сартай-Уул-аар овоглох болсон гэдгээн мэдэж авлаа.

0 Comments:

Post a Comment



Newer Post Home