Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой багийн нутаг, “Бүрчигтийн уул”-аас баруун тийш Завхан голын сав дагуу нүдэнд торойх бараагүй зэрэглээтэн цэлийх уужим талыг харахад хэн хүний сэтгэл уужрах шиг санагдана.
Харин Завхан голын урд, хөдөө талд сүндэрлэх 1000 гаруй метр өндөр бараан өнгийн уулыг “Сар Хайрхан” гэдэг.
Энд хэдэн жилийн тэртээ баруун бүсийн хурдан хүлгийн Даншиг наадам болж, уясан эзэн, унасан хүүхдүүдээ баярлуулж байж билээ. Түүнчлэн үүгээр зорчсон хүмүүст “Сар Хайрхан” зам чигээ олоход “Луужин” нь болдог аж.
0 Comments:
Subscribe to:
Post Comments (Atom)