Шүлгийг П.Даваасамбуу      

          
Уул уулсын сүрлэг нь хө
Отгон тэнгэр нь ч юм уу даа
Ус усны тунгалаг нь хө
Ойгон тэлмэн ч мөн үү дээ
Замбуулинд заяа тавилангаар заяагдсан
Завсар нь үгүй заяа
Завхан нутаг минь минийх ээ

Сар хайрхан уул нь хө
Саруул талын чимэг үү дээ хө
Газар газрын даваанаас
Ганцын даваа нь сүрлэг үү дээ хө
Орчлон оноо учралаар оноогдсон
Орлох нь үгүй оноо
Завхан нутаг минь минийх ээ

Аргадан аргадан энэрдэг нь
Аав ээжийн буян уу даа
Алсын алсаас ивээдэг нь
Алтан нутгийн тэнгэр үү дээ
Хорвоод хайр буянаар хайрлагдсан
Холдох нь үгүй хайр
Завхан нутаг минь минийх ээ

0 Comments:

Post a Comment



Newer Post Older Post Home